С.Жавхлан тойргийнхоо 300 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 31

УИХ-ын гишүүн С. Жавхлан  "Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна" хэмээгээд  шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн уриалсан билээ. Тэгвэл энэхүү уриалгынхаа дагуу тэрээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан 2016 оны сүүлийн 4 сарын цалин болох нийт  6,168,844 төгрөгөөрөө өөрийн тойрог болох  нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо  олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул,  түлээ түлш, сүү, гурил өгсөн байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан "Монгол өлсөх учиргүй" аяныг гурав дахь жилдээ ийн үргэлжлүүлж байгаа юм. 

 

 

 


Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top