Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бэлгэнд боосоор байна

2016 оны 12 сарын 31

Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь эхийн 5Д байрлах “Янгир хайрхан” ХХК-ийн “Хан хөхий” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүр нь хадгалах хугацаа хэтэрсэн, савлагааны битүүмжлэл алдагдсан  бүтээгдэхүүнүүдийг бэлэгний уутанд савласан, мөн хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top