Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 53 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 373 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 306 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзварт Benz ML-320 дугаарын авто машины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Nissan Sunny, Nissan Tiida маркийн автомашинуудыг мөргөж жолооч 23 настай эрэгтэй Е, зорчигч 25 настай эрэгтэй Т нарын дөрвөн хүнийг гэмтээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )