Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт гэмт хэрэг үйлдэж, батлан даалтад байгаа иргэдэд сургалт зохион байгуулав.
Энэ тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Гэмт гэмт хэрэгтэй тэмцэх нэгжээс батлан даалтад байгаа булаалт, дээрэм, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цуглуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Гол зорилго нь энэ хүмүүсийг дахин гэмт хэрэгт холбогдохгүй байлгах. Үүний тулд хууль тогтоомж сурталчлах, үйлдсэн гэмт хэргээ дахин үйлдэхгүй байх талаас нь сэтгэхүйд нь нөлөөлөх, өөр хандлага төрүүлэх чиглэлийн сургалтуудыг хийж байгаа. Сургалтад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа, нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн захиргааны хяналттай иргэд хамрагдаж байна" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )