Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Цагдаагийн хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртлээ.
Цагдаагийн хурандаа Г.Ринчиндорж нь 1961-1964 онд Аж үйлдвэрийн яамны баазад инженер, мөн яаманд мэргэжилтэн, 1964-1965 онд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын орлогч дарга, мэргэжлийн комиссын дарга, 1979-1981 онд БНМАУ-аас БНПольш улсад суух Элчин сайдын яаманд эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе, 1981-1990 онд Улсын автотээврийн хэргийг шалган байцаах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Монгол Улсын гавъяат хуульч Г.Ринчиндорж нь Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны одон, Монголын хувьсгалт залуучуудийн эвлэлийн хүндэт ба алдар медалиуд, ЗХУ-ын болон Монгол улсын “Онц сэргийлэгч” хүндэт тэмдэг, Монгол улсын “Онц тээвэрчин” тэмдэг, БХЯ-ны болон Цагдаагийн байгууллагын “Гавьяат ажилтан” тэмдэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг” болон бусад яам, тусгай байгууллагуудын тэмдэгүүдээр шагнагдаж байсан бахдам түүхтэй юм.
Түүнийг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын болон Замын цагдаагийн албаны зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 2 )
БАЯР ХҮРГЬЕ
ажиллаж байхад нь өгсөн бол...тэр үед ч шалгуур өндөр байсан доо.өвөрмөц арга барилтай мундаг дарга шүү