“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр талбайн зогсоолууд үнэ төлбөргүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн энэ сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион явагдаж, иргэд улиран одох 2016 оноо үдэж, айлчлан ирж буй 2017 оноо угтан авна.

Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top