Утаатай хийх тэмцэлд улс орноороо ялагдал хүлээсэн БИДЭНД ЯМАР ГАРЦ ҮЛДЭВ?

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоотойроо хотын утаа эрс нэмэгдлээ. Нийслэл агаарын бохирдлын хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын стандарт, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандарттай харьцуулж мэдээлдэг юм байна. Тэгвэл зарим үед хотын утаа ДЭМБ-ын стандартаас 20-30 дахин ихэсч байгаа ажээ. Бид Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Агаарын чанарын албыг зорьсон юм.   

Цэвэр агаар, сан, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд утаатай холбоотой асуудлаар хандах ганц газар нь Нийслэлийн харъяа, Агаарын чанарын алба болж хувирчээ. Цаг агаар хүйтэрч, утаа нэмэгдсэн тус газрын олны хөлд даруулж орхисон бололтой. “Хүмүүс зун болохоор таг дуугүй байсан мөртлөө өвөл утаа гарч ирэхээр л гэнэт манайхыг санах юм. Уг нь зун ч гэсэн энэ асуудлыг байнга сөхөж, сануулж байх ёстой шүү дээ. Төсөв батлах үед одоо байгаа шигээ “Утааг бууруулах ёстой” гэж олигтой дуугараад өгчихгүй байж нэгэнт төсөв танагдсан хойно “Утаа их байна” гэж ярих юм. Би энэ тал дээр хэвлэл мэдээллийн та нөхдөд ч шүүмжлэлтэй хандаж байгаа” гэж тус албаны зүгээс тун бухимдангуй  тайлбар өгч байлаа. Утаатай тэмцэх ажилд зарцуулах хөрөнгө 2014 оноос эхлэн огцом буурсан ажээ. Үүнтэй холбоотойгоор утааг бууруулах чиглэлээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд бараг бүгд зогсов. Зуух тарааж байсныг болиулсан. Төсөв хэлэлцэх үед нэг ч төгрөг төсөвлөхгүй гэж байгаад сүүлд 5 тэрбумыг суулгасан. Үүнээс хоёр саяыг нь хөдөө орон нутагт хуваарилсан юм. Утааг багасгахад хүний хүчин зүйл, оролцоо ч чухал гэнэ. Цахилгаанаа хэмнэх, байр саваа дулаалахаас эхлээд иргэдийн үүрэг ч багагүй бий. Адаглаад үнс нурмаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.   

Ингээд утаатай хийх тэмцэлд нэгэнт улс орноороо ялагдал хүлээгээд байгаа энэ үед ямар арга зам, гарц бидэнд үлдэв ээ?

Үүний хариулт нь “цагийн менежмент” барих, амны хаалт зүүх нь эрүүл мэндээ хамгаалах ганцхан арга үлджээ. Агаарын бохирдол амьсгалын эрхтнийг л өвчлүүлдэг гэсэн ойлголт сүүлийн үед өөрчлөгджээ. Уушгинаас гадна зүрх судасны өвчлөлтийн нэг том шалтгаан болдгийг АНУ-ын харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаа ч үүнийг нотолдог байна. Тухайлбал, Дэлхийн Банкны 2009 оны судалгаагаар Улаанбаатар хотын агаар дахь жижиг, том ширхэглэгт тоосонцрын хэмжээ нь зүрх судасны өвчлөлийн эмнэлэгт хэвтэлттэй тогтмол хүчтэй  хамааралтай байжээ.

Улаанбаатарын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5)  хүний эрүүл мэндэд удаан хугацаанд үйлчилснээр уушгины, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28.8 хувь, уушгины хавдарт 39.9 хувиар, нийслэлийн хүн амын нийт нас баралтад 9.2 хувиар нөлөөлж байгааг тус тус тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны цаана “Нийслэлийн хэмжээнд жилд нас барж байгаа арван хүн тутмын нэг нь утаанаас болж нас барсан” гэсэн аймшигтай мэдээ байгаа юм.

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
01012017(99.189.133.55) 2025 оны 03 сарын 13

Hotiin tovloroliig buuruulah, ger horoololiig oron nutagruu nutag zaana nuulgeh, iim l arga bndaa. Tor tomor nuure haruulah tsag bolsoon.

1  |  0
Zochin(59.153.113.172) 2025 оны 03 сарын 13

ÖÖRSDÖÖ BURUU TAI. TORTOG HÖÖ IHTEI NEFTIIN HOLIZTOI BOHiR NUURS TUldeg

1  |  0
Zochin(37.76.116.39) 2025 оны 03 сарын 13

Aimag hotyydaa undur hugjuuleh heregtei sh dee.bugd l hotdoo shigdeed bn

1  |  0
ХЕДЕЕНИЙ ХYН(202.9.41.80) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ МОНГОЛД УТААНЫ АСУУДАЛ ЕР НЬ БАЙХ ЕСТОЙ ЮУ? ОГТ УГУЙ Ш ДЭЭ. БИД ЕЕРСДЕЕ БУРУУ АМЬДАРЧ ЕЕРСДИЙГЕЕ ДАВХАР ХОХИРООЖ БАЙНА

1  |  0
АНХААР(202.9.41.80) 2025 оны 03 сарын 13

НУТАГ НУТАГ РУУГАА НYYЖ ЕВЕЛЖИХ. ХЕДЕЕ ЕВЕЛЖСЕН АЙЛ ЗУН БУЦАЖ ИРЭХ YY???!!!!!!!!ТЭГЭЭД Ч ХОТОД ИНГЭЖ АЖИЛ Ч УГУЙ, СУРГУУЛЬ Ч УГУЙ, ОРЛОГО Ч УГУЙ ЮУ ХИЙХИЙМ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЖ ТЕР, ЗАСАГ ТЭР ДЭМИЙ ЗАРЖ БАЙДАГ МЕНГЕНЕЕСЕЕ ДЭМЖЛЭГ БОЛГООД ЯВАХ УХААЛАГ БОДЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. БОЛЖ Л ТААРАА. ЭНЭ САНАЛАА 3 ДАХЬ ЗАСГИЙН ГАЗАРТ ДАХИН СОНОРДУУЛЬЯ... ХОТ БА ХЕДЕЕГЕЕ ХОСЛОН АМЬДАРЧ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХОТ РУУ ИРЖ ЗАХ ХЭСЧ, ЮМ УЗ. ТЭГЭЭД ЭРУУЛ АГААРТ ЗАРДАЛ БАГАТАЙ АМЬДАРЧ ЯДАЖ ЕВЧИНГУЙ ЭРУУЛЭЭР НЯЛХ ХУУХДУУДЭЭ ЕСГЕХ ГЭДГИЙГ УХААРАХ Ч ХЭРЭГТЭЙ. ЯМАР Ч САЙД УТААГ АРИЛГАНА ГЭЖ БИТГИЙ ГЭНЭН ЗАН ГАРГААЧ ЭЭ.

1  |  0
Top