Идэр дээд сургуулийн Нийгмийн ажилтны ангийн оюутнууд санаачлан хөгжлийн бэрхшээлтэй буюу төрөлхийн саажилттай хүүхдүүдэд чиглэсэн нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зулзага инээмсэглэл” ашгийн бус ТББ-тай хамтран “Миний хүсэл биелээсэй” шинэ жилийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү шинэ жилийн баярын өдөрлөгт Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд, зорилтод бүлгийн 200 нийтдээ 400 хүүхэд, эцэг эхийн хамт оролцож нэг өдрийг баяр хөөр, бэлэг дүүрэн өнгөрөөлөө.
Зохион байгуулж буй Идэр дээд сургуулийн Нийгмийн ажлын ангийн 1-3 курс, нийгмийн ухааны багшийн 3-р курсын оюутнууд өөрсдийн зохиомжилсон үлгэр, дуу, бүжгийн үзүүлбэрүүдээ үзүүллээ.
Уг арга хэмжээг дэмжиж тус сургуулийн оюутнууд “Нэг анги-таван бэлэг” аяныг өрнүүлж нийт Идэр дээд сургуулийн оюутнуудын сэтгэлийн бэлэг болсон 100 гаруй бэлгийг хүүхдүүдэд гардуулан өгсөн юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Ж.Сарангэрэл. /Докторант/ Идэр дээд сургууль. Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч.

Сэтгэгдэл ( 0 )