Өнгөрөгч аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд нэгдүгээрт бичигдлээ. Харин хоёрдугаарт, БНХАУ-ын Ченду муж, гуравдугаарт Энэтхэгийн Колката, дөрөвдүгээрт тус улсын Мумбай, тавд Вьетнам улсын Ханой муж бичигдсэнийг http://www.airvisual.com /-оос харж болно.
Өчигдөр оройн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт:
1.Толгойт орчимд-440,
2.МҮНОТВ орчимд-434,
3.Баянхошуу-379
4.Баруун 4 зам - 353
5.Нисэх - 305
6.Бөхийн өргөө-302 байна.
Гэтэл энэ үзүүлэлт 0-50 дотор хэлбэлзэж байж цэвэр агаартай, 51-100-д багтаж байвал хэвийн хэмжээнд тооцогддог байна. Үүнээс харахад бидний амьсгалж буй агаар стандарт түвшнээс 10 дахин бохир байгааг харж болно.
Эх сурвалж: "Tamir.Glz" фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл ( 0 )