“Шахааны” Х.Бадамсүрэнгийн шахааны бүтэц (цуврал-1)

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 23

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнд өөрийнхөөрөө ажиллах боломж бүхий таатай цаг үе ирлээ. Өмнө нь Оросын талын шийдвэрийг хүлээдэг байсан бол одоо зуун хувь монгол ухаанаар удирдах болсон. Харамсалтай нь энэ таатай нөхцөлд Х.Бадамсүрэн захирал өөрчлөлтийг авчирсангүй, шахааг үргэлжлүүлэх үндэс сууриа бэлдэж эхлээд байна. Юу гэвэл тэрээр томилогдсон даруйдаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдэв. Энэхүү бүтцийн өөрчлөлт нэрээр ажилтнуудаа цомхотгох, шинээр удирдах албан тушаал нэмэх зэрэг төлөвлөгөө нь илрээд байна. Эрдэнэт үйлдвэрт дан ганц бараа материал шахдаггүй. “Томчууд” өөрсдийн гарын хүнээ удирдах албан тушаалуудад “шигтгэж” өгдөг. Ийнхүү албан тушаалын шахаагаар заларсан эрхэмүүд нь эд хөрөнгийн шахаа хийх хөрсөө боловсруулдаг жишигтэй. Шинэ захирал Х.Бадамсүрэн эрх баригчдаас ийм л даалгавар авч томилогдсон нь илэрхий боллоо. Түүнийг томилоход 49 хувийг эзэмшигч тал дэмжсэн. Дэмжсэн шалтгаан нь олон улсын менежмент нэвтрүүлж, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн цэвэр орчинг бүрдүүлэх, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах зэрэг алхамыг хийж гүйцэтгэнэ гэсэн амлалт нь байв. Гэвч төрөөс төрсөн тэрбумтан Х.Бадамсүрэн захиралд төрийн мөнгийг тонших ганцхан зорилго л харагдаж байгаа гэлтэй. Томилогдсон хойноо ийнхүү дураараа авирлах болсон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хориг саад гэж үгүй бололтой. Түүний намтарт төрийн өмчит компанийг удирдаж ирсэн туршлага бий. Харин яаж удирдсан талаар олон таагүй мэдээлэл цацагдаж байлаа. “Монросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан, цаашлаад "Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гэхчилэн түүний хийсэн хэргүүд ил тод байдаг. Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдүүлж, шүүх шатандаа хэрэгсэхгүй болгосон тохиолдол ч бий. “Х.Бадамсүрэнгийн өмч хөрөнгөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгож, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноох” дүгнэлт гаргасан ноцтой хэргийг өнөөдөр хэн ч нэхэн сануулахгүй байна. Удтал гацаасны эцэст торойж гараад ногоон гэрлээр томилогдсон Х.Бадамсүрэн гуай энэ албан тушаалыг их үнээр олж авсан бололтой. Тийм ч учраас, уул уурхай өндөр хөгжсөн улсуудад нэвтэрсэн эдийн засгийн үр өгөөжтэй шилдэг хувилбаруудыг хэлэлцэхийн оронд албан тушаалын шахааг эхлүүлж, гаргасан “зардлаа” нөхөн олохоор ханцуй шамлан ажилдаа оржээ. Гүйцэтгэх захиралд үүрэг өгч хяналт тавих ТУЗ-ийн гишүүд Х.Бадамсүрэнгийн дэргэд хүчгүйдэж байгаа гэж үү. /үргэлжлэл бий.../

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.22) 2025 оны 03 сарын 13

Ман-ыг санхүүжүүлэх том даалгавартай очсон нөхөр яаж шудрагаар ажил хийх юм.

1  |  0
ИРГЭН(202.179.23.116) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ УДААД СҮҮЛЧИЙН АВЛИГЫН ТОМИЛОЛТ БАЙХ БИЙ ДЭЭ.УЧИР НЬ МАН ХЯТАДАД ДАГААР ОРЖ МАГАДГҮЙ.

1  |  0
ИРГЭН(202.179.23.116) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ УДААД СҮҮЛЧИЙН АВЛИГЫН ТОМИЛОЛТ БАЙХ БИЙ ДЭЭ.УЧИР НЬ МАН ХЯТАДАД ДАГААР ОРЖ МАГАДГҮЙ.

1  |  0
НЯМКА(112.72.2.62) 2025 оны 03 сарын 13

их доромлоод байвал буудуулах болно шүү

1  |  0
будааа(202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

ман-авилгачид гэдэгтэй тэнцдэг юм байна. гаалийн баатар,бадамсүрэн гээд л насаараа идэх хөрөнгө нөөцлөөд ард түмнийг нөгөө мөнгөөрөө доромжлоод л мөнгө байхад та нар юу вээ гэсэн утгатай байна

1  |  0
Top