Орон нутгийн төсвөөс дэмжлэг авдаг томоохон байгууллагуудаас “Дархан Ус суваг” ХК, НААҮГ-ыг хамгийн түрүүнд нэрлэж болно. Эдгээр байгууллагуудын ажилтан албан хаагчдаас болон иргэдээс өнгөрсөн жилүүдэд төлбөр тооцоотой холбоотой ихээхэн гомдол ирдэг байсан. Үүний дагуу аймгийн НААҮГ-т 2014-2016 оны, “Дархан Ус суваг” ХК-д 2013-2016 оны хоорондох санхүүгийн хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалтаар аймгийн НААҮГ-аас 38.6 сая төгрөгийн, “Дархан Ус суваг” ХК-иас 253 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
Иймд дээрх хоёр байгууллагатай холбоотой санхүүгийн зөрчлийн асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )