Оросын эмэгтэйчүүд үр хөндөлтийг дэмжив

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

 

Оросын олон нийт эмэгтэй хүн жирэмслэлтээ таслан зогсоох, үүнийхээ төлөө шүүгдэхгүй байх эрхтэй гэж үзэж байна. Олон нийтийн санаа бодлыг судлах бүх Оросын төв гэх байгууллагаас явуулсан санал асуулгын дүн ингэж гарчээ. Оролцогчдын 72 хувь нь үр хөндөлтийг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс хасах хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэд үр хөндөлтийг хориглох нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байсан бөгөөд 31 хувь нь “Хууль бус үр хөндөлт нэмэгдэнэ”, 13 хувь нь “Тэнэмэл хүүхдийн тоо өснө”, 11 хувь нь “Ядуурлын төвшин нэмэгдэнэ” гэсэн шалтгааныг дурдсан байжээ.

Оросын үнэн алдартны шашны тэргүүн Кирилл өнгөрсөн сарын 27-н ы өдөр олон нийтэд хандан ил захидал бичиж, үр хөндөлтийг хориглохыг уриалсан бөгөөд нийгмийн зүтгэлтэн Анна Кузнецова дэмжсэн мэдэгдэл хийсэн юм. Улмаар Төрийн Думын гишүүд уг асуудлаар үзэл бодлоо илэрхийлэн санал хуваагдаад байжээ.     

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.8.6) 2025 оны 03 сарын 13

Орос үр хөндөлтөөр дэлхийд бараг тэргүүлдэг байх оо. Соц үед оросын хотуудад орц болгон үр хөндөгчтэй байсан: Манай монгол оюутнууд ч ихээр үйлчлүүлдэг байв.

1  |  0
Top