ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
- Аргын тооллын: 2016.12.22, Пүрэв гараг
- Билгийн тооллын: Шинийн 24
- Наран ургах шингэх: 08.40-17.02
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Барилдлага: Хотол чуулган
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, үйл буруутгах, ламд золгох зэрэг үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Сэтгэгдэл ( 0 )