Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, хурандаа Д.Бямбаагийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Нийслэлийн ахмадын хороо, Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тоглолтоо өргөн барилаа.
Уг арга хэмжээг ахмад дайчдын гавьяаг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн зорилтот арга хэмжээ боллоо гэж ирсэн зочид дүгнэлээ.
Мөн Монгол улсын хөдөлмөрийн баатруудын холбооны тэргvvлэгч гишvvд ЦДБЭЧ-ын удирдлагатай эх оронч vзлийг телевшvvлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжvvлэх чиглэлээр хамтран ажиллах шийдэлд хvрлээ.

Сэтгэгдэл ( 0 )