Дээд шүүхийн шүүгчээр Б.Мөнхтуяа, Г.Банзрагч нарыг өргөн мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 21

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн байна.


Г.Банзрагч нь МУИС-ийн ХЗДС-ийг дүүргэсэн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ цолтой бөгөөд ХБНГУ-ын Байротын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш, доктор, дэд профессороор ажиллаж байжээ. Харин Б.Мөнхтуяагийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top