Одоогоос хоёр жилийн өмнө "Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэгч залуугийн эгэл амьдралын өнөөгийн дүр зургийг харуулсан яриа олон нийтэд үнэлэгдэж, олны дунд "Мундаг аав" хэмээн нэрлэгдээд байсан билээ. Гэвч Т.Даваасүрэн гэгч залуу маань зуурдаар бурханы оронд одож, гэр бүлдээ нөхөж баршгүй орон зайг үлдээгээд буцсан харамсалтай мэдээ удалгүй цахимаар тарж, олон мянган хүмүүс таван хүүхэд эхнэрт нь эмгэнэл илэрхийлж байсан.
Тэгвэл Т.Даваасүрэн агсны гэр бүлд “Шинэ толгойт” төслөөс 2 өрөө байр бэлэглэх болсныг тухайн үед дуулгаж байсан бол өчигдөр талийгаачийн гэргий н.Амаржаргал болон түүний таван хүүхдийг шинэ байранд нь хүлээн авч 2 өрөө байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн байна.


О.Анир

Сэтгэгдэл ( 2 )
Баяр өгсөн сайхан сэтгэлтэй хүмүүст юуны өмнө баяр хүргэе.
ger buliinhee tuluu biee ul haiharan ywsanaar burhanii orond ochison zaluu emegneltei yum daa.Manai orond humuusiin amidral ulam bur hund hetsuu bolood bgaa unuu tsag ued olon huuhed gargaad bh demii shdee. hervee uneheer amidraliin batalgaatai bol bolno