Өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиник, “Өдрийн эмчилгээ”, “Амьдралын зөв шийдэл” ТББ, “Өөртөө туслах” бүлэг хамтран Архигүй шинэ жилийг 80 эмчлүүлэгчдийн хамт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Тус үйл ажиллагаанд ЭМЯ -ны мэргэжилтэн Б.Пүрэвжав, СЭМҮТ -ийн ерөнхий захирал, доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, клиникийн профессор О.Ганчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Цогтсугар нар оролцох ажээ.
О.Анир

Сэтгэгдэл ( 0 )