“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Азийн дөрөв, Улсын 10 удаагийн аварга Их мастер Д.Эрдэнэбилэг Голландын Эммелорд хотноо болж байгаа 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээний эхний өргийн тоглолтод Бразилийн Их мастер Альян Силватай хараар тоглож хожсоноор дэлхийн аваргын тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн бол хоёр дахь өрөгтөө дэлхийн 10 удаагийн аварга ОХУ-ын тамирчин Их мастер А.Шварцмантай тэнцэж 3 оноотой болж одоогийн байдлаар эхний байрт явж байгаа аж. Дөрвөн жилд нэг удаа болдог 100 буудалт даамын энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 12 орны шилдгийн шилдэг 20 даамчин өрсөлдөж байгаа юм. Тэдний дунд дэлхийн аварга цолтой таван тамирчнаас гадна Ази, Америк, Африк, Европ тивийн аваргууд багтаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )