Монголын өсвөрийн шатарчид маргааш эх орондоо ирнэ.

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Польшийн Краков хотноо болсон дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын найман тамирчин 9-13 насны ангилалд өрсөлдсөнөөс шатарчин Т.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ. Уг тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 9-ны өдрүүдэд болж, 29 орны 350 гаруй тамирчид зургаан насны ангилалд оюунаа уралдуулсан юм. Т.Мөнхзул нь 9 настай, “Монген” сургуулийн гуравдугаар ангийн сурагч, Улсын хошой аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, өсвөрийн шатарчдын ДАШТ-д шагналт байрт шалгарч байсан. Тэрээр нийт 9 өрөг тоглосноос зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор энэхүү тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол Казахстаны шатарчин Ассел Серикбай алтан медалийн эзэн болжээ. Манай өсвөрийн шатарчид маргааш эх орондоо ирнэ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top