М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААР СОНГОЛОО

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 05

УИХ анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тангаргаа өргөж, УИХ-ын даргаа сонголоо.МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцуулав.

УИХ-ын гишүүн Лу.Болд, Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ нар нэр дэвшигчид хандан асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргад дэмжиж буйгаа илэрхийлсэн бол С.Эрдэнэ олонхийнхоо бодлогыг хуулийн хүрээнд чиглүүлж ажиллахыг хүслээ.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ялсан намын дарга Ерөнхий сайд болж, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах ёстой гэж үзсэн ч Удирдах зөвлөл дээр цөөнх болжээ. Ингээд 86.4 хувийн саналаар МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонголоо. Х.Нямбаатар, Д.Дамба-Очир, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Ө.Энхтүвшин, Л.Энхболд нарын 10 гишүүн татгалзсан санал өгөв.

УИХ-ЫН ШИНЭ ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН НАМТАР

  • 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн.
  • 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
  • 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
  • 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд Эдийн засгийн магистр,
  • 2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
  • 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
  • 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
  • 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажилласан.
  • 1990 онд Монгол Ардын Намд элссэн,
  • 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013 оноос МАН-ын дарга
  • 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
  • МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  • МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • 1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч
  • 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
  • Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
  • 2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
  • 2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч,
  • 2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн,

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top