Монгол дээл, морь хоёрыг сонгуулийн сурталчилгааны имижээ болгосон дуучин С.Жавхлан Их хурлын гишүүний тангараг өргөхөөр Төрийн ордон руу морьтой ирж явна гэнэ. Тэгэх тэгэхдээ 99 морьтон дагуулан Их хурлын анхны хуралдаандаа сүр бараатай зочлох юм байх.
Дээлнээс өөр хувцасгүй, мориноос өөр унаагүй болох гэж "зүтгэж" яваа дуучин С.Жавхлан ийнхүү төрийн босгоор давахдаа ч "өөр өнцгөөс" харагдах гэж хичээж байгаа бололтой. Хэд хоногийн өмнө Түр үнэмлэх гардахдаа "УИХ-ын гишүүдийг дээл өмсгөж сургана" гэж таахалзсан С.Жавхлан энэ янзаараа ирэх дөрвөн жилд гишүүдийн хувцас, хунартай нилээд ноцолдох маягтай.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг нээнэ. Долоо дахь удаагийн УИХ-д нэг бие даагч сонгогдсон нь дуучин С.Жавхлан юм.


Б

Сэтгэгдэл ( 0 )