УИХ-ын анхдугаар чуулган маргааш хуралдана

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 04

УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д суух эрх нь баталгаажна. Мөн 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top