Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж байна. Тэдний 129 нь эмэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөх юм.

Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь өнгөрөгч мягмар гаригт буюу зургадугаар сарын 7-ны өдөр Сонгуулын Ерөнхий хорооноос гардуулсан.

  • МАН-76
  • АН-76
  • ИЗНН-15
  • МАХН-71
  • МУНН-11
  • Хаан сонголт эвсэл-9
  • БНН-36
  • Иргэний хөдөлгөөний нам-27
  • Эх орончдын нэгдсэн эвсэл-9
  • Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Улс төрийн намуудаас эрх баригч АН болоод сөрөг хүчин МАН тойрог бүрт нэг буюу 76 хүнийг нэр дэвшүүлээд байгаа. Мөн МАХН 71, УИХ-ын гишүүн Г.Уянгын толгойлж байгаа Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44 тойрогт, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж байна.

УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(49.0.187.48) 2025 оны 03 сарын 13

3хан сая иргэнд 76 гишүүн ямар хэрэгтэй юм нүдээр үзлээ биеээр мэдэрлээ. Нам нам л гэхийн энэ гишүүн нам бүгд хэнд ч хэрэг алга. Цаг хугацааний эрхэнд л бага багаар хөгжиж байна. Гишүүд болон, Намаар дээшилсэн юм алга арай л дэндүү дордож байна. Зүгээр яршиг ерөнхийлөгчийн засаглалтай болчвол таарна. Нэг л хүнтэй хариуцлага тооцоно нэг л хүн шийдвэр гаргана. Энэ бөөн худлаа амлалт худлаа нүүр царайнаас үнэндээ залхижийн . Энэ бүх холбоо сүлбээтэй худлаа сонгуулийг өөрчлөхгүй бол улс дээшлэхгүй яаг хэвээр байна. бүгд нэгэндээ нэнтэгтэй болсон үнэнч байх гэхлээр би идсэн чи идсэн дээрээ тулах гэ

1  |  0
Top