Баянзүрх дүүргийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяр батламжаа гардлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 08

МАН 2016 оны УИХ-д нэр дэвшигчдийнхээ батламжыг өнөөдөр гардууллаа. Тусгаар тогтнолын ордны наймдугаар давхарын Их заалны тайзнаа 76 нэр дэвшигчээ суулгаж, МАН-ын дарга М.Энхболд батламж гардуулав.

Нэр дэвшигчдийг тойргийн нь дарааллаар дуудахад хэнд нь илүү их алга ташсанаар танхим ялгарч байх шиг.  Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын нэрийг дуудахад хүмүүс хамгийн их дэмжин, алга ташиж байв.

МАН-аас энэ удаагийн сонгуульд 49 шинэ нэр дэвшигч байгаа бөгөөд хууччуулаас идэр үеийнхний бяртай төлөөлөл гэгдэх Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар амжилттай ажилласан түүхтэй. Түүний аав дэслэгч генерал Ш.Жадамба агсны түүх армидаа бүдгэрэхийн аргагүй. Хан-уул дүүрэг гэвэл үйлдвэрийнхэн гэдэг шиг цэргийнхний тодотголтой баянзүрхчүүдэд батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлаар дуу хоолойгоо илэрхийлдэг улстөрч Ж.Энхбаяр нэр дэвшин очлоо.

Б.ХАШ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.23.9) 2025 оны 03 сарын 13

энэ одоо идэж ханадаггүй юм байхдаа

1  |  0
Darhan(124.158.106.21) 2025 оны 03 сарын 13

Demjij bna Darhanaas shiljuj ochij tand sanalaa ognoo amjilt

1  |  0
Монгол залуу(202.70.46.235) 2025 оны 03 сарын 13

Одоо л ир нь ханасан аварга болох үе дээрээ байна даа. Залуучууд биднийг төлөөлөх жинхэнэ улс төрч шударга байх Амжилт хүсье.

1  |  0
Зочин(202.179.25.197) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье.

1  |  0
Top