Б.Гарамгайбаатарыг гүтгэж, нэр төр, алдар хүндэд нь халдав

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 09

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр болон зарим нэг байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч миний алдар, нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг өөрийн зоргоор дур мэдэн, буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн мэдээлэл гарсанд харамсаж байна.

Миний бие Б.Гарамгайбаатар “Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно.

Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 3.1.3-т “ “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулиар компани буюу хуулийн этгээд нэр дэвших боломжгүй бөгөөд энэ хууль нь хувь хүн буюу иргэн-нэр дэвшигчид хамаарах зохицуулалтыг журамласан юм.

Харин Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэсэн шаардлага нэр дэвшигч буюу иргэн Б.Гарамгайбаатарыг хэлж байгаа болно. Гэтэл “Тэс петролиум” ХХК нь “Монроуд” ХХК-тай холбоотой иргэний маргааны асуудлаа хувь хүнд тохох, Б.Гарамгайбаатар авсан мэт гүтгэн гүжирдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм. Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу үүсч, талуудын хүсэл зоригт үндэслэдэг болно. Мөн Иргэний хуулийн 25.1-т зааснаар Компани нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах хуулийн этгээд болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 128.2-т заасны дагуу хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэдэг бөгөөд хуульд заасан шаардлгагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг хуулийн зохиуцуулалт үйлчилдэг. Өөрөөр хэлбэл миний бие нэр дэвшигчид тавигддаг хуулийн шаардлагыг хангасан учраас Сонгуулийн ерөнхий хороо намайг бүртгэсэн гэж ойлгож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111.1-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 111.2.-т “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй” ба тус хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу тухайн иргэний хохирлыг барагдуулах үүргийг хүлээдэг.

Тиймээс дээрх худал мэдээллийг гаргасан, түгээсэн, тараасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байхыг уриалан сануулья.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 41 ДҮГЭЭР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ

БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАР

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(128.78.141.176) 2025 оны 03 сарын 13

Hudlaa chaadag gar hentii oroh zam chiniih gee biz dee

1  |  0
Хэнтийгээс (139.5.216.111) 2025 оны 03 сарын 13

Монголын төрд байх ёсгүй албан ёсны мангуу. Тэнэгийн цаад тэнэг. АН-ын боловсон хүчний хэмжүүр. Боловсролгүй, бодлогогүй. Хэнтийг ичихгүй 3 тойрогтой болгож байгаа юм даа. Ийм хүнтэй юу ярих вэ дээ. Харахаас дургүй зэвүү хоёр зэрэг хүрч байна. Өрөө төл, үсээ будуул.

1  |  0
зориг(122.201.24.92) 2025 оны 03 сарын 13

Мон ровуд баруун чиглэлд олон км сайхан зам барьсан Алдарт Солонхотын давааны замыг барьсаныг санж байна

1  |  0
Garamgaimunhagt(115.171.15.217) 2025 оны 03 сарын 13

za za chi sain sain. Ih ajil hiisen hamgaalah nertei nuurtei hun yum baina medlee.Odoo bolov uu

1  |  0
Чимка(202.9.42.5) 2025 оны 03 сарын 13

Чхшг. Энэ өгөр саарал юм хэн юм. Ухаан ухамсар сэтгэл гээд бүх юм нь ногоон 00. Сэлэнгэд лю шю баярцогт, Хэнтийд энэ өгөр саарал байх шив.

1  |  0
уугуул(202.131.234.242) 2025 оны 03 сарын 13

Энэ новш юу юу гэнэ вэ. Хуцна биз

1  |  0
Irgen(202.9.40.93) 2025 оны 03 сарын 13

Hentiigiihen teneg l bish bol ene hujaag hezeech songoj bolohgui hun

1  |  0
Irgen(203.169.48.142) 2025 оны 03 сарын 13

Ene yamar ichdeggui etgeed ve

1  |  0
2016(122.201.21.98) 2025 оны 03 сарын 13

:-t X_X :-q 8-X

1  |  0
He he(103.212.116.55) 2025 оны 03 сарын 13

Ner devshigyi bol yhlee yu. Chamd aldar ner bailaa yu. Novsh

1  |  0
ДАНЗАН(202.21.106.160) 2025 оны 03 сарын 13

ЧИНИЙ ХИЙСЭН ЧАНАРГҮЙ ЗАМ ӨРИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН МОНГОЛД ХОВОР,ГИШҮҮН БҮХЭН ЭХНЭР ХҮҮХЭДДЭЭ КОМПАНИАЙ ШИЛЖҮҮЛСЭН БАЙГААГ БҮХ ХҮН МЭДНЭЭЭ

1  |  0
Top