Л.Эрхэмбаяр: Эвслийн зовлонг хангалттай амссан

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

 Ардчилсан нам  63 хувийн ирцтэй хуралдсан ҮЗХ-ны хурлаараа аль нэг намтай эвсэхгүй гэдэг шийдвэрт хүрсэнээ онцолж буй. Энэ тухай онцлох болсон шалтгааны тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэхдээ “ Бид 1996 онд эвсэл байгуулсан ч Засгийн газраа хэд хэдэн удаа сольсон. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулсан ч задарсан. Энэ мэтээр эвслийн зовлонг хангалттай амссан. Ер нь эвслүүд “но”-той, эргээд улс орны нийгэм, эдийн засагт ноцтой байдал үүсгэдэг” хэмээсэн юм.   

Дашрамд дурьдахад ИЗНН, МҮАН зэрэг намууд нэгдэх, эвсэх эсэхээ энэ сарын 29-ний дотор шийдэх ёстой аж.  АН сонгуульд эвсэхгүй гэдэг нь тодорхой болсон ч нэгдэх боломж тэр хүртэл нээлттэй гэдгийг дээрх намуудад илэрхийлжээ.

А.Чимгээ   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.97) 2025 оны 03 сарын 13

АН сөнөсөн, АН суудал авахгүй байх аа, энэ сонгуулиар

1  |  0
Surenjav(122.254.126.2) 2025 оны 03 сарын 13

Ene muhriig yzgaad jinhlehgui bgam bol?

1  |  0
Top