Ардчилсан нам ҮЗХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрөө баталжээ. Мөн хоёр асуудлыг чухалчилж хэлэлцсэн байна. Тухайлбал нэгдүгээрт АН сонгуульд оролцоно гэдэг улс төрийн шийдвэрээ баталгаажуулсан байна. Харин удаах нь “Монгол хүн-2020” сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэж, нэмж баяжуулах саналаа ярилцан баталжээ . Үндэсний аудитын газарт өнөөдөр 18 цагаас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө өгч, аудит хийлгэх учиртай. Тэр болтол мөрийн хөтөлбөрт ямар санаачилга тусгасан талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд тэд зорьсон ажлынхаа 90 хувийг хийсэн гэж үзжээ. ҮЗХ-ны хурал нээлттэй байгаа бөгөөд энэ долоо хоногт багтан хуралдах юм байна. Учир нь сонгууль дөхсөн учраас аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтад яаж эрэмбэлэх, ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах гэх мэт ярилцах асуудлууд олон байгаа аж.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 6 )
unen unen AN mongoliig dampuuruulah ajiliihaa 90 % hiisen shde
90huvi ni ch yu bilee. Gehdee niitleliig bichsen hunii zorilgo yu ve gedeg ilt sanagdah ym. Tuilshirahaa boliod asuudald 2 ontsgoos harj, suuritai handmaar ym. Luivarchid tednii dagagsad bolon zusar nohdiin togloomond huurtahaa bolio ah duusee?! Gem nugelee nuuh gesen nohdod bolomj buu olgoy.
АН ажлаа 100 хувь хийсэн бол бүүр эдийн засаг хасахруугаа орж Хятадын хараат болох байжээ
Tiimvv. Tegvel Mongol uls maani balaran doroitoh bish MANDAN badarmaar yumaa
Tiimvv. Tegvel Mongol uls maani balaran doroitoh bish MANDAN badarmaar yumaa
Tiimvv. Tegvel Mongol uls maani balaran doroitoh bish MANDAN badarmaar yumaa