Европын парламентаас 152 төлөөлөгч хүрэлцэн ирнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 19

 Ази, Европын Дээд түвшний XI уулзалт энэ оны 07 дугаар сард  Улаанбаатар хотноо болох бөгөөд үүнийг угтаж  хэд хэдэн хурал болох юм.

Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно.

Харин эхний уулзалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Уг уулзалтад 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын гурван дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд оролцох юм байна. Уулзалтад оролцох зочдын түрүүч манай улсад ирээд буй юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top