Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн “удирдлагагүй” болсон АТГ-ын дараагийн дарга хэн бэ гэсэн таамаг, сүүлийн жилүүдэд Хууль хүчний байгууллагын толгойд ээлжлэн суусан нэр бүхий хэдэн эрхмийг тойрон эргэлдсээр олныг эргэлзүүлсэн нь энэ өдрүүдийн гол дуулиан байлаа.
Олныг талцуулсан тааврын эхэнд АТГ-ын газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцын нэр яригдсан. Эдүгээ Тагнуулын Ерөнхий газрын даргын алба хашиж буй энэ эрхэм хамгийн боломжит хувилбар гэгдсэн хэдий ч ТЕГ-ын даргын суудлыг АТГ-ынхаар солих уу гэдэг нь эргэлзээтэй.
Дараагийн хувилбарууд өдгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Б.Билэгт болон УИХ ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын нарын нэрсээр хөвөрсөн.
Тэгвэл сүүлийн мэдээгээр дээрх эрхмүүдийн аль нь ч биш, бригадын генерал А.Дулаанжаргал томилогдох болсон нь тодорхой болжээ.
Бригадын генерал А.Дулаанжаргал гэж хэн бэ
Аажуурын.Дулаанжаргал нь 1960 онд Хэнтий аймгийн Биндэр сумын суманд төрсөн.
1983 онд хуучнаар ЗСБНХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны академи төгссөн тэрээр Дархан хотын Нийгмийн аюулаас хамгаалах газарт өмчийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байжээ.
1985-1987 онд Эрүүгийн ахлах төлөөлөгч, 1987-1989 онд Гүйцэтгэх албаны дарга, 1990-1996 онд Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, Тасгийн дарга, 1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2004-2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ахлах референт, 2006 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2008 онд Тэргүүн дэд даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна.
Тэрбээр хурандаа цолыг 14 жил зүүгээд бригадын генерал болсон. Нийгмийн хамгийн эгзэгтэй үед олон онц ноцтой хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай мөрдөгч, цагдаагийнхан дундаа сайн боловсон хүчинд тооцогдож явсан түүнийг голчтой шударга нэгэн гэдэг.
Бригадын генерал А. Дулаанжаргал 2012 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад тодорхойгүй шалтгаанаар чөлөөлөгдөн, 2013 оноос БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын даргаар томилогдон ажиллах болсон ч 2015 оноос эх орондоо эргэн ирж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референтээр ажиллаж байгаа юм байна.
Түүнийг 2015 онд БНСУ д суух ЭСЯамны Консулын албанаас эргүүлэн татаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд томилох үед нь АТГ-ын даргын албан тушаалд тавигдахаар урьдчилан бэлтгэгдэж байгаа хүн байж магадгүй гэсэн нь оргүй биш болтой.
А. Төгс

Сэтгэгдэл ( 14 )
Хэрэв үнэнхүү монголынхоо төлөө юм бол энэ ажлыг аваад хамгийн түрүүнд энэ их хурлын гишүүн ерөнхий сайд.ерөнхийлөгчийн гар хөлийг тайрах хэрэгтэй гэхдээ итгэхд 99% байна .Энэ үед биш Сонгуулийн дараа АН ялагдсаны дараа болох хэрэгтэй дараа өөртөө итгэлтэй ИХ гишүүн бусад сайд нартай нийлэж байж хийх хэрэгтэй ямар сайндаа АТГ ын дарга энэ.Элбэгээс зугтаж байна шүү дээ
Чадвартай, хүн чанартай ийм дарга нар ховордсон цаг даа.
ene hun shudraga hun shu mash zuv shudraga ajilaj ene abligachidiig ustgaj uguurei mash zuv huniig tomiloj bn demjij bn
Энэ хүн С.Баярын дуулгавартай зарц үгнээс нь гарахгүй Элбэгдорж Сү Батболд Баярцогт нарын гарын хүн. С.Баярын нохой шүүдээ яандаа энэ Монгол улс
Энэ хүн С.Баярын дуулгавартай зарц үгнээс нь гарахгүй Элбэгдорж Сү Батболд Баярцогт нарын гарын хүн. С.Баярын нохой шүүдээ яандаа энэ Монгол улс
Энэ хүн С.Баярын дуулгавартай зарц үгнээс нь гарахгүй Элбэгдорж Сү Батболд Баярцогт нарын гарын хүн. С.Баярын нохой шүүдээ яандаа энэ Монгол улс
Орос улсад элчин садын яаманд С.Баяртай хамт ажиллаж байсан. Баруунаас хориотой зүйл зөөж баяжсан. Оросын мафи буюу буруу гаруудтай нийдэг С.Баярын хамсаатан шүүдээ. Яанаа Монгол улс
Энэ хүн С.Баярын дуулгавартай зарц үгнээс нь гарахгүй Элбэгдорж Сү Батболд Баярцогт нарын гарын хүн. С.Баярын нохой шүүдээ яандаа энэ Монгол улс
Medehgvi dee nogoon malgaituud buyu GETGnertei bolood bga yalzarsan gazarshde minii medheer hamgiin ner hvndgvi baiguullaga da bas hvn helmegdvvlj eldbegdorjiin zaavraarl hudulgug gazar gej oilgoj bga
Eruul mend said 5 sar ezengui bxaad, atg yamar xurdan tomlogdoj bn aa, xunig shoron oruulax bolxor mundag umaa, ene ircherei ebi, bayartsogt, enkhbold, bat-yyl shalgaad baix estoi gazar oruularai
БАЯРЦОГТЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ШАЛГААД ИЛЧЛЭЭРЭЙ ТЭГВЭЛ ИТГЭЕ
Amjilt husye.gol ni elbegiig bitgi daharai.huulia bari.het bitgi namchirharai guiya
2008.07.01 nd tsagdaad bsan gar bn shdee,amarbold general l hariutslaga uurchee ynz n.ene nuhur haaguur n hariutslagaas zugtchav
хэн ч байж болно,хамгийн гол нь шударга ёс зүйтэй,алагчлахгүйгээр асуудлыг шийдээд байхад болно шүүдээ.амжилт.Авлигач хулгайч луйварчдыг хурдхан шалгаж,цэвэрлэж үз