Монголын төрийн хамгийн том албан тушаал бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга. Энэ албанд мэргэшсэн, мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн хуулийн заалт бий ч хэн нэгэн гишүүн, сайдын бие хамгаалагчийн хувьд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох нь ямар ч асуудалгүй гэдгийг Б.Батзаяа баталж өгсөн.
Х.Баттулгын гарын хүн гэгддэг, нэгэн цагт бие хамгаалагчаар нь ажиллаж байгаад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхад нь “Монголын төмөр зам”-ын захирал болж, дараа нь А.Гансүхийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга дэвшсэн азтай нэгэн бол Б.Батзаяа. Тэрбээр өнөөдөр төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ бусадтай нийлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа билээ.
Салбарын талаар “А” ч үгүй, зөвхөн Х.Баттулгын бие хамгаалагч гэдгээрээ Зам тээврийн гэх Монголын гол яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон нь түүний аз гэлтэй ч нөгөө талаараа Төрийн нарийн бичгийн даргыг жирийн нэгэн бие хамгаалагч хийгээд явж байсан гэхээр манай төр ямархуу замарч байсны тод жишээ. Төрийн нэрээр хулгай хийгчид яаж даварч байсны ч том илрэл. Мэргэжлийн болон мэргэшсэн хүн томилогдох энэ албан тушаалыг бие хамгаалагчдаа бэлэглэнэ гэдэг том “зориг”. Улстөрчид ийм томилгоо хийчихээд эх оронч, улсаа хөгжүүлнэ гэж дэмийрч байхад нам нь үнэмшжээ гэхэд ард түмэн итгэх итгэх үү.

Сэтгэгдэл ( 10 )
уг нь хамгийн боломжийн хүн гэвч эрх мэдэл хүнийг эвддэг дээ яах бол доо
бүү атаарах
Bas l neg ywuulga bh. Tuhain uyd ni hamgaalagch toriin nariin bichig boloh gj bn gj temtseegui bj odoo nirgesen hoino hashgiraw gj hezee hoino ni ingeh shaardlaga bhgui gj bodoj bn. Yer ni hamgaalagch blaa gd yahiin chadaj bga ymand arga bnuu.
Төрийн тусгайд ажиллаж байсан Женкогийн хамгаалалтын компаний захирлаар ажиллаж байсан гадаад хэл сайн мэддэг сүрхий боловсролтой залуу шүү.Энэ мэтээр хүнийг харлуулах хэрэггүй .Яамныхан энэ залууг бүгд мэднэ
төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага Батзаяаг ямар сонгон шалгаруулалтаар уг албан тушаалд тавьсан юм бол доо. Уг нь төрийн албаны шалгалт өгч байж энэ албан тушаалд томилогддог гэж бодож байна.
Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлийн бие хамгаалагч энэ тэр гэсэн яамны төрийн нарийнд огт хавьтахгүй мэргэжилтэй байх шүү хө. Өмөөрөх хэрэггүй. Наад Баянсэлэнгэ чинь одоохондоо дэмийн хадуурахаас өөрөөр Батзаяа шиг балаг тариагүй л явна. Энэ гар бол эвгүй
Бие хамгаалагч бсан нь хамаагүй ш дэ. Ямар боловсролтой хүн юм бэ. Баянсэлэнгэ ч ялгаагүй ямар ч туршлагагүй л хүн шүү дэ. Оймсонд хавчуулагдаад гишүүн ч болоод сайд ч болоод л болоод л бна ш дэ