Ираны Машхад хотноо 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна. Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа. Түүний хувьд эхний дөрвөн өргийн дараах байдлаар 4.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж байсан ч тав дахь тавилд Энэтхэгийн их мастер Каравади Иешатай цагаанаар тоглоод хожигджээ. Түүнд хожигдож оноо алдсаны улмаас таван өргийн дараа манай шатарчин Энэтхэгийн их мастертай оноогоор тэнцсэн юм. Харин коэффициентийн зөрүүгээр Иешагийн дараа жагслаа. Их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Хятадын шатарчин Тан Жунитэй хараар тогложээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд өндөрлөх юм.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )