Өнөөдрийн УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ингэснээр Н.Ганболд АТГ-ын даргын ажлаа өгөхөөр болж байгаа юм. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 11-ний өдөр өргөн барьсан. Анх 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилогдож нийт 4 жил 6 сар орчим тус албан тушаал дээр ажилласан юм.

Сэтгэгдэл ( 0 )