Н.Ганболд: Чөлөөлөгдөх хүсэлт гаргасанд албан тушаалын наймаа байхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Түүнийг 2011 оны арваннэгдүгээр сард АТГ-ын даргаар томилж байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусахад нэг жил дутуу байх үед чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд: Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа гэж тайлбарласан.

Мөн АТГ-ын үйл ажиллагааны тухай  УИХ-ын зарим гишүүнд түүнээс сонирхосон асуултуудаа асуусан юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top