Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа Говь-Алтай аймгийн удирдлагууд гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Саяханаас Говь-Алтай аймгийн удирдлагууд АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн удирдлагууд  алтны нөхөн сэргээлт хийлгэх нэрээр олон компаниас бэлэн мөнгө авч намынхаа олон арга хэмжээг санхүүжүүлэн дураараа дургижээ.  Харин нөхөн сэргээлт хийх ёстой өнөөх компаниуд нь эсрэгээрээ тус газарт нь байгаль орчныг сүйтгэн олборлолт явуулж, эх нутгаа хамгаалах гэсэн  нутгийн иргэдийг хөөж тууж, дарамталдаг тухай ярьж байсан юм. Иймээс АТГ-д шалгагдаж байгаа гэсэн нэр бүхий эрхмүүдийн талаар бид тодрууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нь ЕБС-иа төгсөлгүй 6-р ангиасаа сургуулиа хаяж байсан бөгөөд ямар сургууль төгссөн эсхийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй гэнэ.

Тэрээр 2012 онд аймгийн ИТХ-д Дэлгэр сумаас МАН-ын нэрээр нэр дэвшин ялалт байгуулсан боловч нагац ах болох С.Балдандоржийн  /Говь-Алтай аймгийн МАХН-ын дарга / “Мандал Алтай” компаний эрх ашигаас  болж намын нөхөдтэйгээ муудалцан намаасаа гарч хэдхэн хоногийн дараа АН-тай нэг хөнжилд шурган гишүүнээр нь элсэж, хувийн тохироо хийж аймгийн ИТХ-ын даргын зөөлөн суудалд тухалж чадсан зайтай эр гэнэ. А.Дэлгэржаргал нь ИТХ-ын даргын суудалд заларсан даруйдаа аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатартайгаа нийлэн мөнгө босгох хамгийн амархан арга буюу нөхөн сэргээлт хийх нэрээр компаниудаас мөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдээ загнан өөрийн шийдвэрээ хүчээр гаргуулж хууль бус үйлдлээ далдлаж суудаг сурагтай.

Бигэр сумын Засаг дарга Ж.Энхтүвшин бол тухайн сумаасаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон  ажээ.  Сумын Засаг дарга гэдэг бол компанитай тэр бүр нөхөн сэргээлтийн гэрээ хийх боломжгүй албан тушаалтан боловч алтны их хэмжээний ордтой сумын Засаг даргын хувьд аймгийн удирдлагуудаасаа айгаад тэдний булхайг ил гаргадаггүй, эсвэл хамтран хувь хүртдэг байж болзошгүй хэмээн шалгагдаж байх өндөр магдлалтай гэнэ.

 Дашрамд дурдахад одоогоос 8-9 жилийн өмнө Монгол улсын бүх нинжа /гар аргаар алт олборлогчид/ нар цугларсан Бигэрийн хэмээх алтны орд тус суманд байдаг бөгөөд МАКС-ын Д.Ганбаатар тус ордыг ашиглаад үйлдвэрлэлийн нөөцийг нь дуусгаад хаяж явсан гашуун түүхтэй ажээ. Их савны ёроолд ... гэгчээр тус ордыг аймгийн удирдлагууд нь өөр компанид худалдаж, бараг юу ч гарахаа больсон өчүүхэн хэсэгт нь нутгийн гар аргаар алт олборлогчдыг оруулан мөн л татвар авч суудаг гэх.  

Тус аймгийн Есөнбулаг сум бол мөн л алтны илрэц ихтэй сум бөгөөд Хантайширын нурууны бараг ам болгоноос нь алт гардаг бөгөөд тус сумын Засаг дарга нь энэ хэрэгт орооцолдсон тухай дуулдсан. Гэтэл нэг хачирхалтай зүйл нь Есөнбулаг сумын Засаг дарга нь Ж Ганбат биш М.Дашпунцаг гэдэг эрхэм байдаг ажээ. Есөнбулаг сумд 2012 оны сонгуулиар МАН олонх болсон байсан боловч  2014 онд П.Дашпунцаг нь мөн л сурсан аргаараа сумын ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн байсан Ц.Баттулга, Ж.Бодьгэрэл нарыг мөнгө төгрөг өгч өөрийн намдаа урвуулан, хууль зөрчин сумын засаг дарга болжээ. Тэрээр одоо ч Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчын сэнтийд тухалсаар байгаа ажээ. Сүүлд авсан мэдээлээр Улсын дээд шүүхээс М.Дашпунцаг нь хууль зөрчин Засаг дарга болсон нь тогтоогдсон тул Ж.Ганбатыг хуучин ажлаа хүлээж авах шийдвэр гаргасан боловч аймгийн удирдлагуудтайгаа хуйвалдан арга саам зохиож, ажлаа өгөхгүй зугтаж яваа сурагтай.        

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтай(202.179.25.223) 2025 оны 03 сарын 13

А.Дэлгэржаргал нийслэлийн 14 дүгээр сургуулийн Х анги төгсөөд хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцан 2001 онд төгссөн. Дараахан нь тус сургуулийн магистрантур төгссөн. Банканд ажиллаж байгаад хувийн хэвшилд шилжсэн юмдаг. Маш сайн хүмүүжилтэй, ажил хийж сурсан залуу. Дэлгэр суманд уурхай нээж, аймгийг түлээ түлштэй болгосон. Олон таван зангүй хүн. Яаж яваад энэ луйварчдын намд орчихсон юм бол доо.

1  |  0
Нутгийн иргэн(103.57.94.227) 2025 оны 03 сарын 13

Нутгийн иргэн [ 103.57.94.227 ] 0 секундын өмнө Манай нутгийн иргэдийн төлөөлөгчид ихэнх нь хэн их мөнгө өгсөн хүнд нь санал өгч даргаа сонгодог хоосон толгойтууд ихтэй болсон доо.

1  |  0
zochin(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Ganbat uuruu Tuuhii ediin birj baiguulna gej J. Enhbayraar daramtluulj 100 saya turdug huwidaa zawishsan hun 2011-2012ond shuu tuluuleech huuli bna uu

1  |  0
иргэдийн төлөөлөгч(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Ганбатын огцорсон шалтгаан маш энгийн. 100 сая төгрөгөөр үерийн далангийн зураг хийлгэсэн ЖДҮ дэмжих зээлийг иргэдэд бус хууль бусаар өөрийн бизнест оруулсан асуудал шд. Нөгөө 100 саяар зуруулсан үерийн далангийн ажлыг нь 24 сая төгрөгөөр хийчихсэн. Хийх ажлаасаа үнэтэй зураг гэж юу байхав. Иргэдийн төлөөлөгч иргэнээ төлөөлөх ёстой болохоос Ганбатыг юм уу аль нэг намыг төлөөлөх ёсгүй. Иргэдийн хөлс хүчээр бүтсэн улсын төсвийг ингэж үрэн таран хийж байгаа нөхдүүдийг огцруулах биш бүүр Монголоос зайлуулах хэрэгтэй.

1  |  0
zochin duu(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Ganbaa ah ch uuriiguu huurhun sudlaad door ni yaaj zugeer bhuu geed zuragaa tawiulchihsan bnoo hench unshsan oilgomjtoi bn boo I”m feel jijeg tolgoigoo barij uguul zugeer l bj bhgui hot ywtlaa l geed bsan teneg yaay gehew

1  |  0
zochin duu(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Ganbaa ah ch uuriiguu huurhun sudlaad door ni yaaj zugeer bhuu geed zuragaa tawiulchihsan bnoo hench unshsan oilgomjtoi bn boo I”m feel jijeg tolgoigoo barij uguul zugeer l bj bhgui hot ywtlaa l geed bsan teneg yaay gehew

1  |  0
zochin(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

zasag darga O.Amgalanbaatar eruugiin hereg uusgen shalgagdsan ene asuudlaa munguur argalsanaa Altaid zarlaad bdag huuli guuli bolson doo ATG PROKUROR minii gart gej bainga cheej deldene Alt bol zugeer l jishee ni Delgerjargal zailuul bolovsrolgui Amgalanbaatariin daalgawaraar ajillaj baigaad duuslaa hajuud ni ydahad Bolormoo gej yuch medehgui galzuu shunal bdag ed nar olon buruu shiidwer gargasan shalgah estoi unuuduur argallaa gehed margaash Mongoliin huuli uilchileh bh .Amgalanbaatar aldaagaa oilgood shorond bish amia bdood AN-n dargaa uguud Ulsiin Ih Hurald dewshine gene Altaichuudaa ......

уншигч(202.179.31.36) 2025 оны 03 сарын 13

6-р анги төгссөн хүн бүхэл бүтэн аймгийн хурлын дарга хийж явах уу. Төгссөн сургуультай, мэргэжилтэй болоод л ингэж явна ш дээ. Энэ жаахан мэдээллээ шалгаж байж бичмээр юм аа. Сэтгүүлч гэхээрээ л юу ч хамаагүй бичиж болдог юм уу

1  |  0
Алтайнуугуул УБсуугч(103.10.22.184) 2025 оны 03 сарын 13

Ээ хөх тэнгэр минь . 6 р анги төгссөн хүнийг толгойдоо залах гэж. Юу болоод байнаа

1  |  0
AH zail2(27.123.214.106) 2025 оны 03 сарын 13

Ene AH gej neg heseg buleg luivarchid haa saigui bhiimaa sdu

1  |  0
Top