“БАДАМЛЯНХУА” хүүхдийн төвийг 1993 онд Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Гачууртад анх нээсэн юм. Түүнээс хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар, одоо 70 гаруй хүүхдүүд тус төвд амьдарч байгаа юм байна. Өнөөдөр Ниссан Патрол У60 клубын залуус “БАДАМЛЯНХУА” хүүхдийн төвөөс гаргасан хүсэлт буюу байгаль эх орноор аялах санааг дэмжсэн төдийгүй тэр дундаа Аглаг бүтээлийн хийдээр бүтэн нэг өдрийн турш аялуулахаар сэтгэл санаа нэгдэн ийнхүү цугларцгаалаа. 18 хүртэлх насны баярлаж хөөрсөн хүүхдүүдийн чимээ шуугиантайхан Ниссан Патрол У60 клубын залуус аян замдаа гарлаа.
Nssan Patrol У61” клубын залуусын хувьд хүүхдийг хамарсан анхны үйл ажиллагаа гэж онцлон хэлж байлаа. Мөн сар гаруйн өмнө болсон цасан шуурганд автомашинтайгаа боогдсон иргэдийг аврах ажиллагаанд тус клубын залуус аврах ажиллагаа явуулсан юм. Бадамлянхуа хүүхдийн төвийн багш нар болон хүүхдүүд Ниссан патрол У61 клубын залууст талархаж байгаагаа хэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )