МОБХ-ны шигшээ багийн тамирчид Орхон аймгийн “Олимп” баазын зүг хүлгийн жолоо залах гэж байна. Ирэх зургадугаар сарын 17-27-нд Йорданы Амман хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангах гэж байгаа нь энэ. Гэхдээ тэд ердөө л гурван долоо хоног цугларалтанд гарч, үндсэн бэлтгэлээ базаагаад БНХАУ-д болох “China Open” тэмцээнд хүч үзэх гэнэ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э. Бадар-Ууган 56 кг-ын жинд, 49 кг-ын жинд Г.Ариунболд, 52 кг-д П.Сэрдамба, 60 кг-д З.Энхзориг, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д Ж.Отгонжаргал, 75 кг-д Т.Чулуунтөмөр, 81 кг-д С.Эрдэнэбаяр,-91 кг-д Х.Мандахнаран,+91 кг-д Д.Идэрбат нар багтжээ. “China Open” тэмцээн бол манай тамирчдад тивийн аварга шалгаруулах тэмцээний гол сорил болох юм. “ Бээжин-2008”-аас хойш бэртэлийн улмаас санасандаа хүртэл зодоглож чадаагүй гавьяат Э.Бадар-Ууганы хувьд одоо л жинхэнэ бокс сонирхогчидоо баярлуулах биз ээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )