“Credit Suisse” банкнаас авсан синдикат зээлийг 5 жилийн хугацаатай авчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 18

Монгол Улсын Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын нарийн мэдээлэл тодорхойгүй байсан. Гэвч синдикат зээлийг 5 жилийн хугацаатай авсан байна. 5 жилийн хугацаатай зээлийн санхүүжилтийн өртөг болох хүү нь хөвөгч хүүтэй буюу LIBOR + 6.25 хувь байна. “Credit Suisse” банкнаас Монгол Улсын Засгийн газарт 500 хүртэл сая ам.долларын зээл олгох боломжтой опшион эрх нээсэн аж. Зээлийн санхүүжилтийг 3 болон 5 жилийн хугацаатай олгох боломжтой тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Хэрэв 3 жилийн хугацаатай санхүүжилт татах бол LIBOR + 5.75 хувийн хүүтэй зээлэх боломжтой юм байна. Засгийн газар олон улсын хэд хэдэн банк, санхүүгийн байгууллагатай синдикат зээлийн гэрээ байгуулаад байгаа тухай Ерөнхий сайд өмнө нь мэдээлж байв. Хэдий тийм боловч одоогоор “Credit Suisse”-ээс л зээл аваад байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.26.193.54) 2025 оны 03 сарын 13

яг ямар зорилгоор авч байгаагаа тодорхой мэдээлмээр юм.Зүгээр л авдаг ДОН туссан уу.

1  |  0
zorro(122.201.31.16) 2025 оны 03 сарын 13

Төлөх үү

1  |  0
zorro(122.201.31.16) 2025 оны 03 сарын 13

Яасан энэ зээлийг нөгөө олигархууд бусад луйварчид ард түмнээ хоосордог дээрэмчин банкууд авах уу дараа нь наад новшийн зээлийг ард түмэн замын торгууль нөат нэмэгдсээр долларын зөрүүгээр өмх мах тал талхараа балга сүү гэрээ түлхүү эрхэм Капталистууд хувалз нараа

1  |  0
Top