Цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэдэг болъё гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 09

Ардчилсан Монгол Улсад хамгийн их цэцэглэн хөгжсөн авлига гэгч зүйл манай орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр санал бодлоо илэрхийлж, цаазаар авах ялыг Монголд авилгын гэмт хэрэгт тодорхой хугацаагаар хэрэглэдэг больё хэмээн хэлэв. Тодруулбал, цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаад эхэлсэн авлигыг үгүй болтол хэрэглэе хэмээв.

Хятадад авлигыг арилгахын тулд 16 мянган төрийн албан хаагчийг цаазалж, ОХУ-д хууль бусаар хөрөнгөжсөн авлигачдын өмчийг улсын орлого болгож, гадаадад худалдан авсан хаус, оффшор дансанд нуусан мөнгийг хүртэл хураан авдаг болох гэж байна. Харин манайд 10 тэрбумыг хулгайлаад Төрийн ордонд, 10 мянгыг хулгайлаад Ганц худагт /одоо Цагдан хорих 461 дүгээр анги/ орсон бодит жишээ бий.

Тэгвэл дээрх санаачилга хэрэгжиж, томоохон авлигачдыг хатуу шийтгэдэг болбол Монгол Улсад өнөөдөр тогтоод буй 50 тэрбумаар нь шамшигдуулаад таван жил хоригдох нь битгий хэл 5-хан сар саатуулагдахгүй эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөн суллагддаг байдал үгүй болох юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.72.246.134) 2025 оны 03 сарын 13

Отгонбаяр,, М.Энхболд Бадамжунай, Баярцогт, Баяраас эхэлж цаазаар авья

1  |  0
Монгол(107.77.75.25) 2025 оны 03 сарын 13

Том авилга авсан хvнд Ядаж л хэзээ ч ершеелгvй бvх насаар нь хорьдог болье л доо

1  |  0
сүжигтэн(122.201.31.242) 2025 оны 03 сарын 13

цаазын ял хэрэглэх болбол санал гаргасан хүн өөрөө гүйцэтгэж байгаарай. хүний гараар могой барихгүй шүү. ёстой чацга царайлах байхдаа

1  |  0
Zochin(218.233.103.22) 2025 оны 03 сарын 13

Tiim shuu uls oronoo tsever ariun yos surtahuuntai humuunleg hun ardtai shudarga niigemiig bii bolgohiin tuld huuli duremee hunii ooriingui sain sahiuldag sain huulitai baih yumsandaa.Saihan l sonsogdoj baina demjij baina.

1  |  0
Top