Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Үүнд:
Хөрөнгө гаргах тухай, Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай, Журам батлах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол), Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол),Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ““Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай ... гэх мэт хориод асуудлыг хэлэлцэх аж. Мөн Хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2015 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай зэрэг асуудлуудыш танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )