Л.Гансүхийн гомдлыг шүүх хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 22

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хоёр шатны шүүхээс 4,5 жилийн хорих ял авсан. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байсан юм. Ингэснээр тэрбээр гомдлоо гаргаж, өмгөөлөгч Н.Цэндсүрэнгээр шүүхэд хүргүүлсэн нь түүний гомдлыг анхан шатны шүүх хүлээн аваагүй байна. Түүний гомдлыг хүлээн аваагүй шалтгаанаа шүүх тайлбарлахдаа “Л.Гансүх нь гомдлоо бичээд хамгийн сүүлийн хуудас дээрээ гарын үсэг зурсан. Мөн хоригдож буйангийн даргын гарын үсэг тамга тэмдэг байхгүй. Уг нь гомдлын бүх хуудас дээр гарын үсэг зурж, хоригдож буй ангийн даргын гарын үсэг тамга, тэмдэгийг даруулсан байх ёстой” гэсэн байна.

Мен давж заалдах шатны шvvхээс Л.Гансvхийн ялын тогтоолыг энэ сарын 8-нд еерт нь гардуулсан боловч тогтоол дээрээ нэгдvгээр сарын 6 гэж бичсэн байжээ. Ингэснээр Дээд шvvхэд хандах 14 хоногийн хугацаа нь енгерсен лхагва гаригт буюу уржигдар дууссан байна. Ялын тогтоол дээр он сарыг зев бичсэн бол дээд шvvхэд хандах хугацаа енеедер дуусах естой байжээ. Юутай ч энэ бүхэнд Л.Гансvх ихэд гомдолтой байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(49.0.160.174) 2025 оны 03 сарын 13

Za tegeed ih ium bodoj syygaa bizdee.uuriin gesen yzel bodoltoi shydarga taldaa baisan bol gej..............................Er ni tegeed ner tsever ajlaa hiij boldoggyi iym yy.Ynahaa medsen l bailgyi dee.

1  |  0
Top