Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 19

Өчигдөр Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулга уулзалт болж, холбооны тэргүүнээ сонгожээ. Ардчилсан холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд зургаан нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан байна.

Санал хураалт 18 цаг хүртэл үргэлжилж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нийт 319 санал авч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top