С.Ганбаатар ”ХҮН” -ын дарга болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 18

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцож байгаа юм.

Намын төв хорооны хурлын үеэр УИХ-д сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах журмын талаар нэлээд ярилцсан бололтой. Мөн хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Тэрээр хүсэлтээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандад өгөөд Төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгосон аж

Ингээд санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намын даргаар 98 хувийн саналаар сонгогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top