Зам тээврийн сайд М.Зоригтыг сайдын албан тушаалаар бус түүний хобби сонирхлоор илүү сайн мэдэх нь олонтаа. Сайд өөрөө ч хийж байгаа ажлаараа биш авч буй зургаараа, бичиж буй жиргээгээрэй олны анхааралд өртдөг. Харин сүүлийн үед МИАТ-ын асуудлаас болж Зам тээврийн сайд маань хэвлэл мэдээллийнхний овоо хараанд өртөөд байгаа. Өөрийн хүсэлтээр сайдын суудлыг сонгосон энэ эрхэм бас ч гэж ажлаа хийхгүй сельфидэж, учраа олохгүй жиргээд явдаг нэгэн биш гэдгийг түүний салбартаа хийж байгаа ажлууд харуулаад байх юм.
М.Зоригт сайд болсноосоо хойш тус салбарт нилээд өөрчлөлт хийгээд амжжээ. Тэдгээрээс УБТЗ, МИАТ-ын асуудлууд одоогоор олны анхаарлыг татаад байгаа. Сельфичин сайд маань сүүлд өгсөн хэвлэлийн ярилцлагадаа УБТЗ-ын удирдлагыг солино, МИАТ-ийг эрх хүүхэд шиг угжаад явдгаа больж, томоохон менежментийн баг оруулахаар болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хийж буй эдгээр алхмууд зөв эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Сэтгэгдэл ( 9 )
ichmeer l damshigda yls torch yrlagiihan 2-t ichih bylcharhai baidaggvi gej
Gajilda gaj gehde zuv yum hiij bna
Zuv mash zuv
новшийн гар харваас
Дурак порно.
Зурагчин дурак юу чаддын? Чацга царайлаад огцорно л биз! Шалгуулах естой юм бол бурэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуул! Чадахгуй бол чацга царайлаад огцор!