УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайд байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллар хадлагуулчихаад мартсан гэж олныг гайхшруулж байсан удаатай. Тодруулбал, С.Баярцогт гишүүн Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэж, дансандаа нэг сая ам.доллар хадгалж байсан нь илэрсэн юм. Тухайн үед С.Баярцогт уучлал гуйгаад УИХ-ын дэд даргын суудлаасаа бууснаар хэрэг тэгсхийгээд мартагдсан.
Тэгвэл уг асуудлыг иргэн Т.Бат-Эрдэнэ ахин дэлгэж, АТГ-т шалгуулахаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргажээ.Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ сонгууль дөхөж байгаа учир дахин дэлгэж, ийм хүнийг сонгож болохгүй хэмээн сэрэмжлүүлж байна гэсэн юм. Ингээд энэ хэргийг дахин шалгуулж, үнэн зөвийг олохын төлөө эцсээ хүртэл явна гэлээ.
Харин иргэн Т.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга асан О.Баасанхүү үүрэгт ажлаасаа өгөхөөсөө өмнө Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд танилцуулж дахин шалгаж , өргөдөл гаргасан иргэнд хариу өгөхийг хүссэн байна. Мөн О.Баасанхүү энэ асуудлаар АТГ-т албан бичиг хүргүүлжээ.


Сэтгэгдэл ( 3 )
Эрлийзүүд их л даварч байна даа . Үхэл нь дөхсөн юм байлгүй . Муусайн хужаа нар үхээсэй
Tegeh heregteishdee dyygyi ungurch bolohgyi ylsiin mungu ard bidnii mungu.