АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдана

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 14

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 27-нд хуралдахаар товоо гаргажээ. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд хуралдсан   Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг хэлэлцсэн.

Тиймээс энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хурлаар уг асуудлыг тодорхой болгож, тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн сонгуулийн жил учир бэлтгэл ажлын талаар ч ярилцах аж.

АН-ын даргаар З.Энхболд сонгогдсоноос хойш анх удаа ҮЗХ-гоо хуралдуулж байгаа юм. Өнгөрсөн намар Ч.Сайханбилэг ҮЗХ-гоо хуралдуулахыг удирдлагуудаасаа шаардаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top