Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим нууц бичлэг алдагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон би нөхрөөсөө илүү хор найруулна. С.Баяр нар бол юу ч биш гэх мэтээр ярьж буй болон хөтлөгч П.Анужины бухимдлаа илэрхийлж буй бичлэг олон нийтэд тарсан юм.
Тус нэвтрүүлгийн санаачлагч, “Херо энтэртайнмент”-ийн найруулагч Б.Баатар мэдээлэл хийж улс төрийн том бүлэглэл цаана нь байгаа. Надад маш олон бичлэг байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэвтрүүлгийн хэсгээс ч хасагдсан байх магадлалтай. Цахим ертөнцөөр цацагдсан учраас эзэн нь тун удахгүй олдоно хэмээсэн юм.
Тэгвэл уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Уг бичлэгийг санаатайгаар тараасан уу, эсвэл хэн нэгэн тэдний мэдээллийн баазыг хакердаж уг бичлэгийг авсан уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 1 )
aldagdsan bichleg haana baigaag be yu baigaag yzeh gesiim