Орон сууцны зээлийг үргэлжлүүлэх хуулийг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 14

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.

Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон дээрх хоёр хууль дахин шинээр батлагдсан тохиолдолд Орон сууцны зээл үргэлжилэн олгогдох эрхзүйн орчин бий болох юм. Мөн албаныхан "Орон сууцны зээлийг дахин олгох тохиолдолд өмнө нь найман хувь байсан зээлийн хүүг таван хувь болгон бууруулах, орон сууцны зай хэмжээ 80 метр квадрат хязгаарлагдахгүй" гэж мэдэгдээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top