Моно жүжгийн олон улсын фестиваль Улаанбаатарт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 17

"The Parade of Winners" буюу “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод болох юм байна. Фестивальд манай улсаас гадна зургаан орны төлөөлөгчид оролцох аж. Уг наадамд олон улсын наадмуудаас шагнал авч байсан өндөр зэрэглэлийн жүжигчид ирж оролцохоос гадна өөрийн оронд моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продьюсерууд хүрэлцэн ирэх юм.

“Ялагчийн цуваа” фестивалиар дамжуулан Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжлийг олон улсад сурталчилах, энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтой байж, тэднийг олон улсын тавцанд зуучлан гаргах болсноороо онцлогтой. Фестивалийн хүрээнд долдугаар сарын 01-нд Монголын жүжигчдийн дунд зарласан уралдааны дагуу бүртгэл эхэлж байна.

Тус моно жүжгийн анхдугаар уралдаанд түрүүлсэн жүжигчний тоглолтоор “The Parade of Winners" фестивалийн хаалтыг хийх бөгөөд түрүүлсэн жүжгийг ирэх жилд олон улсад болох фестивалиудад зуучлан өгнө. Бүртгэл энэ сарын 17-ноос эхлэн, 28-30-ны өдрүүдэд шалгаруулалт болох юм байна.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top