Ажлаа мэддэггүй Р.Бурмаа сайд ахиад онигоонд оров

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

УИХ-ын гишүүнийг давхар яамны сайд байж болохгүй хэмээн хүчтэй эсэргүүцэж байсан хэрнээ өөрөө "давхар дээл"-тэй болчихсон яваа нэг сайд манайд бий.  Тэр бол Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа. "Би намынхаа гишүүдийн хүсэлтээр сайд болсон" гэж өөрийгөө хамгаалдаг тэрбээр улс төрийн шоглоомоор гэнэт сайд болсны гайгаар олны элэг доог болж байх шиг. Тэрбээр твиттер хуудастаа "Урд хөрш хүү мах, махан бүтээгдэхүүн импортлохоор боллоо" гэж бичээд эдийн засгийн наад захын мэдлэггүй гэдгээ харуулчихлаа. Үг, үсгийн алдаа байг гэе. Гэтэл бүхэл бүтэн яамны сайд хүн байж экспорт, импортоо ялгахгүй байна гэдэг харамсалтай. Ямартаа ч Р.Бурмаа сайд өнгөрсөн хугацаанд салбараа сайн мэдэж, чадаагүй, ажилдаа гаршаагүй байгаа бололтой. Сайд нь байж экспорт, импортыг ч ялгахгүй юу хийж явдаг юм бол доо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
911(150.129.143.223) 2025 оны 03 сарын 13

hulduu avgai

1  |  0
bid(122.201.31.126) 2025 оны 03 сарын 13

Damjaand suulgakh yumsan.Naad zahiin ner tomyonii medleg olgokh.Saikhan zyil hyleekh ch ongorson horvoo.

1  |  0
Top