Э.Амартүвшин үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртлээ.

“BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг уг тэмцээний сүүлийн шат өнгөрсөн шөнө явагдаж, шилдгүүд тодорсон юм. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Беларусын сапрано хоолойт дуучин Nadine Koutcher шалгарч, наадмын цом, 15 мянган фаунд, "BBC Proms 2016"-д тоглолт хийх эрхийг авсан байна.

Уг тэмцээнд 55 орны  300 гаруй уран бүтээлч оролцсоноос сүүлийн шатанд таван орны уран бүтээлч тунаж үлдээд байсан юм. Тодруулбал Монгол /баритон/, Украйн /тенор/, БНСУ/басс/, АНУ болон Беларус /сапрано/ гэсэн таван орны уран бүтээлчид үлдсэн юм. Хэдийгээр өөр, өөр хоолойтой ч тэд бүгд өөрсдийн төрөлдөө шилдэг нь байж  эцсийн шатанд тунаж үлдсэн билээ.

“Cardiff Singer of the World” уралдааны шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд тэмцээний шүүгчид есөн хотод ажиллаж шилдэг уран бүтээлчдийг шалгаруулсан байна. Уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид зохион байгуулагддаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын тэмцээн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.205) 2015 оны 06 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top